Иргэд улсын эмнэлгээр үйлчлүүлэхийн тулд 7-14 хоног хүлээж байна

Эмнэлэгт үзүүлэх цагийг гурван төрлөөр авах боломжтой байдаг. Ингэснээр 7-14 хоногийн дараа эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэх цаг олддог байна. Харин иргэд олон нийт энэ тогтолцоонд шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Мөн иргэд эмнэлэгт 2-3 хоногт багтаан эмчийн үзлэгт орох хүсэлтэй байгаа гэдгээ илэрхийлж байна.

Зарим улсын эмнэлгүүдэд үзүүлэх цагийг цахимаар авдаг болсон. Харин иргэд цахимаар захиалга хийхдээ олон дахин сонголт хийж давхар цаг авснаар эмнэлгийн дараалалд зохиомол хүлээлт үүсдэг байна.

Харин Эрүүл мэндийн сайд дээрх асуудалд тайлбар хийхдээ дэлхийн аль ч улс оронд эмнэлэгт цаг авахад олон хоног хүлээдэг. Тиймээс манай улсад ч мөн адил энэ зарчмаар иргэддээ үйлчилж байгаа гэсэн юм.

Энэхүү асуудал ойрын хугацаанд шийдэгдэж чадахгүй гэдгийг ч салбарын сайд хэлсэн учраас иргэд олон нийт аль болох өвчнөөс урьдчилан сэргийлж эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдахыг эмч мэргэжилтнүүд зөвлөж байсан юм.