2020 оны байдлаар манай улсад 7.5 тэрбум ам.долларын экспортын орлого орсоны 362,209 америк доллар Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн экспортоос орж ирсэн байна. Засгийн газраас цаашид Соёлын бүтээлч үйлдвэрлэл нь эдийн засгийн томоохон хөшүүрэг гэж үзэн экспортын орлогыг нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэж тооцоолжээ.
Соёлын бүтээлч үйлдвэрлэл манай улсын ДНБ-ий 1.3 хувийг бүрдүүлдэг нь олон улсын дунджаас доогуур үзүүлэлт байна. Дэлхийн хэмжээнд энэ нь хувь 6.1-ээр хэмжигддэг бөгөөд БНХАУ-д л гэхэд ДНБ-ийнх нь дөрвөн хувийг Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбар бүрдүүлдэг байна. Тэгвэл манай улс байгаль орчин, нүүдлийн соёл, баялаг уламжлалыг бүтээлч хэлбэрт хөрвүүлэн зах зээлд гаргаж эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой байна.
Соёлын яам 2021 онд Дэлхийн банкны экспортыг дэмжих төслийн хүрээнд Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бодлого болон экспортын чиглэлийн замын зураглалыг гаргажээ. Үүнтэй уялдуулан Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганд өргөн барихаар бэлтгэж байна.
ЮНЕСКО-гоос гаргасан судалгаагаар дэлхийд соёлын салбарыг 2.2 их наяд доллар буюу 29 сая хүнийг ажлын байраар хангаж байгаа том зах зээл гэж тодорхойлжээ. Дэлхийн экспортоор харьцуулбал уул уурхайгаас 6.4 дахин том салбар болж байгаа юм. Энэ том зах зээлд манай улс ч мөн Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн экспортоо нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.