Үндэсний статистикийн хорооноос нийт хүн амын дунд хийсэн эрүүл мэндийн судалгаагаар зонхилон тохиолдох өвчлөлөөр эрэгтэйчүүд илүү өвчилдөг гэж тогтоосон байна. Тухайлбал хорт хавдрын өвчлөл тэргүүн байрыг эзэлсэн байна.
Хорт хавдрын өвчлөлийн нас баралтаар Монгол улс дэлхийн 185 орноос нэгдүгээрт жагсаж байна. Мөн цаашид ч хавдраас шалтгаалах нас баралт өсөх хандлагатай байгаа юм. Тэр дундаа эрэгтэйчүүдийн элэг, уушги, ходоод, улаан хоолойн өвлөлүүд дийлэнх хувийг эзэлж байна. Харин эдгээр төрлийн хавдраас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой байдаг юм. Гэсэн хэдий ч иргэдийн эрүүл мэндийн боловсрол муу байдгаас шалтгаалж хорт хавдрын өвчлөл тахлын хэмжээнд хүрснийг эмч мэргэжилтнүүд хэлсээр байна
Монгол улсад хорт хавдраар өвчилсөн иргэдийн дунд хийгдсэн судалгаанаас харахад 63.8 хувийг эрэгтэйчүүдийн өвчлөл эзэлж байгаа юм. Мөн түүнчлэн хүн амын дундаж наслалт эмэгтэйчүүдийн нас 74 байдаг бол эрэгтэйчүүдийн нас 67 байдаг.
Хорт хавдрын улмаас жил бүр 10 мянган хүнд тооцогдох өвчлөлийн нас баралт 14 байдаг байна. Мөн бусад төрлийн өвчлөлөөр эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү өвчилдөг болох нь судалгаагаар батлагджээ.