Д.Амарбаясгалан: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барихад нэгдмэл байр сууринд байх ёстой

Эрчим хүчээ бүрэн хангаж чаддаггүй манай улсын тухайд эрчим хүчний хараат бус байдал чухал юм. Бүгд Найрамдах Хятад ард улсын засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 90 мегаваттын усан цахилгаан станцыг Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд барих судалгааны ажил явагдаж байна. Сүүлийн жилүүдэд орон нутгийн иргэдийн зүгээс усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын эсэргүүцээд байгаа юм.

Тэгвэл Засгийн газрын хэрэг эрхлэх газрын зүгээс Ховд аймагт барих Усан цахилгаан станцын тухайд эрчим хүчний хараат бус байдлаас гарах бодлогыг Монголын ард түмэн нэгд нэгэнгүй дэмжиж ажиллах учиртай гэж мэдэгдлээ.

Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын зүгээс нутгийн иргэдтэй уулзаж нөхөн олговрыг олгох ажил явагдаж байна. Харин шаардлагатай тохиолдолд Засгийн газрын төлөөлөл нутгийн иргэдтэй дахин уулзалт хийж усан цахилгаан станцыг ажил хэрэг болгоно хэмээн тайлбар өгсөн юм.