Барилгын үндсэн материал нь цемент юм. Тэгвэл барилгын үндсэн бүтээцийг босгоход хэрэглэдэг энэхүү үндсэн материалыг манай улс үндэсний үйлдвэрлэгчээс авахаас гадна импортын цемент ч мөн ашигладаг байна. Гэвч импортын цементийг хил дээр шууд шинжилж, стандарт хангаж байгаа эсэхийг тогтоох боломжгүй хэвээр байна.
БНХАУ-аас импортоор орж ирж байгаа цементийн чанар стандартын талаар гомдол гарах болсон. Тэгвэл сүүлийн долоо хоногт хилээр орж ирж байгаа цементийн чанар ямар байгааг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Трү Ти Ар Си” компанийн лабораторид шинжилсэн байна. Гэвч БНХАУ-д хүлээн зөвшөөрөгдсөн стандарт нь манай улсын стандартын шаардлагад нийцэхгүй зөрж байжээ.
Барилгын бүтээн байгуулалтын аюулгүй байдалд нөлөөлөх цементийн чанар стандартыг мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хянадаггүй байна.
Хятадаас импортолдог цементийн хяналтыг Гаалийн ерөнхий газар хариуцдаг болхийг мэдээлж байгаа юм. Гэвч манай улс хил дээр цементийг шууд шинжлэх лаборатори дутагдалтай байсаар байна.
Ирэх онд хилийн боомтод орчин үеийн шаардлагад нийцсэн шинэ лаборатори байгуулахаар болсон байна. Энэ болтол импортын цементийг хил дээр шалгах боломжгүй болжээ.