В.Путин: Крымийн гүүрний дэлбэрэлт нь Украины тусгай албаны гүйцэтгэсэн террорист үйл ажиллагаа

АНУ-ын эрх баригчид цөмийн ослын дараах цацраг идэвхт туяаны хордлого тайлах  290 сая.ам долларын өртөг бүхий эм худалдан авчээ. Энэ нь уг эмийн худалдан авалтыг урт хугацааны туршид хэрэгжүүлж байгаа Эрүүл мэндийн яамны хөтөлбөрийн нэг хэсэг хэмээн АНУ-ын Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын яамнаас мэдэгджээ.

ОХУ-ын Украин улсад явуулж байгаа эзлэн түрэмгийлэл бүтэлгүйтэж байгаа энэ үед цөмийн зэвсэг хэрэглэх эсэхтэй холбоотой түгшүүр нэмэгдсээр байна. АНУ-ын Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын яам 2004 онd “Био-химийн бодисоос иргэнийг хамгаалах төсөл”-ийн хүрээнд олгосон Засгийн газрын санхүүжилтийг ашиглан цөмийн ослын дараах хор уршгаас иргэдийг хамгаалах Nplate эмийг 290 сая ам.доллароор худалдаж авснаа” энэ сарын 7-нд зарлажээ. Nplate хэмээх эм нь цацраг туяа хүний биед нэвчин хэдхэн хормын дотор эрхтнүүдийг гэмтээхээс урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй юм байна.

Энэхүү эмийн худалдан авалт нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины цөмийн зэвсэг хэрэглэхээр зэхэж байгаатай холбоотой эсэх талаар АНУ-ын төрийн департментын зүгээс тайлбар өгөхөөс татгалзжээ.