Хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ цар тахлын өмнөх үеэс 2 дахин нэмэгдсэн байна. Үүнийг цар тахлын нөхцөл байдлаас үүдэн хил гаалийн эрэлт нийлүүлэлт багасаж, хүнсний барааны хомсдол үүссэн зэрэг олон шалтгаануудтай холбон тайлбарлаж байгаа юм.
Хүнсний бүтээгдэхүүний үнэ буурахад нөлөөлөх гурван шалтгаан байдаг байна. Тухайлбал, Манай улсад 2015-2016 онд санхүүгийн хямрал үүсэж иргэдийн худалдан авах чадвар доройтсоны улмаас бараа бүтээгдэхүүний үнэ буурсан гэх үзүүлэлт гарч байжээ.
Иргэдийн голчлон хоол хүнсэндээ хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн болох гурил, мах, ургамлын тос, төмс талх зэргийн үнэ цар тахлын өмнөх үеэс 30-50 хувь нэмэгдсэн байна. Худалдан авах чадвар өдөр ирэх тусам муудаж байгаа гэдгийг иргэд хэлж байна.
Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад иргэдийн хэрэглээний түвшин хэт хангагдсанаар бараа бүтээгдэхүүний үнэ буурах гол шалтгаан болдог байна. Харин манай улсад цалин орлогын түвшнийг нэмэгдүүлж эдийн засгийг сайжруулснаар үнийн өсөлтийг барих боломжтой байна.