Авто замын төлбөр хураах цэгийг цахимжуулах үйлчилгээг нэвтрүүлэхэд бэлэн болжээ

Авто замын төлбөр хураах цэгийг цахимжуулах үйлчилгээг нэвтрүүлэхэд бэлэн болсон байна. Холбогдох журмыг шинэчилж, 11-р сарын 1-ний өдрөөс эхлэн нийслэлийн шалган нэвтрүүлэх тээврийн товчоодоор цахимаар, мөн төлбөрийн харилцаа үүсгэхгүй буюу бэлэн мөнгө, карт уншуулахгүйгээр шууд нэвтрэх бололцоог бүрдүүлсэн байна.

Нийт 34 хаалганаас 21-ийг цахим хэлбэрт шилжүүлснээр тээврийн хэрэгсэл хаалганд ирээд, төлбөрийн харилцаа үүсгэхгүй буюу бэлэн мөнгө, карт уншуулахгүй, шууд нэвтрэх бололцоог бүрдүүлсэн байна. Энэ талаар иргэд өөр өөрсдийн байр суурыг илэрхийлж байна.

Төлбөрийн харилцааг гурван аргаар шийдсэн байна. Үүнд:

  • Дугаар таних системээр дугаарыг таньж, жолооч банкны картаа бүртгүүлсэн тохиолдолд автоматаар мөнгө шилжинэ
  • И-баримт болон бусад төлбөрийн хэрэгсэл рүү нэхэмжлэл үүсгэнэ
  • E-mongolia болон smartcar системд нэхэмжлэл үүснэ

Энэ нь тээврийн товчоодоор орж ирж байгаа бүх тээврийн хэрэгслийг бүртгэж, зөрчилтэй тээврийн хэрэгслийг оруулахгүй байх нөхцөлийг ч бүрдүүлж, цаашлаад тээврийн хэрэгслээр үйлдэгдэх гэмт хэргийг бууруулахад хувь нэмэр оруулна.

Мөн холбогдох журмыг шинэчлэн 11-р сарын 1-ний дотор үйл ажиллагааг нэвтрүүлэхэд шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээ авах хэрэгтэй байгааг хэлж байна.