Манай улсад эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдож байгаа хорт хавдрын хоёрдугаарт умайн хүзүүний хорт хавдар бичигдэж байна. Жилд дунджаар энэ өвчний 300-400 тохиолдол илэрч байгаа бол өдөрт нэг эмэгтэй уг хорт хавдраар оношлогдож байгаа юм. Тэгвэл хоёр хоногт нэг эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар нас барж байна гэсэн тоо баримт байна. Тэгвэл умайн хүзүүний хорт хавдрын вакцин хийлгэснээр энэхүү өвчнийг бүрэн урьдчилан сэргийлэх боломжтой гэж мэргэжилтнүүд хэлж байна.
Манай улсын хувьд умайн хүзүүний хорт хавдрын үзлэг шинжилгээ болон урьдчилан сэргийлэх вакциныг 2010 оноос өмнө огт хийдэггүй байсан . Харин дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх вакциныг шинжлэх ухаанд тулгуурлан гарган авснаар 2010 оноос эхлэн дэлхийн орнууд уг вакциныг хийж эхэлсэн байна. Манай улс мөн адил мянганы сорилтын сангийн дэмжлэгтэй уг вакциныг 2011 оноос хийж эхэлсэн боловч иргэдийн болон зарим эмнэлгийн ажилчдын эсэргүүцэлтэй тулгарч зогсоосон байна.
Умайн хүзүүний харт хавдрын вирүсийн халдвар авахад эрэгтэй хүн дамжуулагч болдог. Тухайлбал, нэг эмэгтэй хүнээс вирүс аваад өөр эмэгтэйд дамжуулан халдаадаг байна. Иймд дэлхийн олон улсад умайн хүзүүний вакцинийг ганц охидод биш хөвгүүдэд мөн адил хийдэг бол манай улсад одоогоор зөвхөн охидод хийж байна.
Умайн хүзүүний хорт хавдрын илрүүлэг шинжилгээг өрхийн эмнэлэгт мөн Хавдар судлалын үндэсний төв, амаржих газар, эмэгтэйчүүдийн эмнэлэгт хийдэг. Мөн гадаадын шинэ туршлагыг оруулж ирэхээр манай улсын эрүүл мэндийн байгууллага ажиллаж байна.
Умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулахын тулд илрүүлэг шинжилгээний хамрагдалтыг нэмэгдүүлэх нь зайлшгүй чухал бөгөөд 30-60 насны эмэгтэйчүүд гурван жил тутамд нэг удаа үнэ төлбөргүй шинжилгээ өгөх, урьдчилан сэргийлэх зорилгоор сайн дурын хяналтад хамрагдах хэрэгтэй юм.