Ирэх оны улсын төсвийн төсөлд Засгийн газраас төрийн хэмнэлтийн тухай хуулиар нэг их наяд төгрөг хэмнэхээр тусгаж улсын их хуралд өргөн бариад байгаа юм. Тэгвэл 1.5 их наяд төгрөгийн алдагдалтай оруулж ирсэн төсвийн төсөлд ирэх онд эдийн засгийг тогтворжуулж, төсвийн алдагдлыг бууруулах бодлогын хүрээнд дараах хэмнэлтийг хийхээр тусгажээ.
Ирэх оны төсвийн төсөлд төрийн хэмнэлтийн тухай хуулиар төрийн албаныхан тэвчиж болох зардлыг 50 хувиар бууруулж, төрийн хэмнэлтийн тухай хуулиар дэд дарга, захирал болон орлогч даргатай байхыг хориглосон төсөвт байгууллагууд тус албан тушаалтай холбоотой орон тоог гаргахыг хориглосон. Түүнчлэн төрийн алба сурталчилгаа болон баримтат кино зэрэгт төсөв хуваарилахгүй.
Төрийн хэмнэлтийн тухай хууль 2022 оны төсвийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд оруулах тухай хуулийн төсөлтэй хамт батлагдаж байсан. Тэгвэл ирэх оны төсвийн төсөлд төрийн хэмнэлтийн тухай хуулиар илүү их хэмнэлтийг хийж болох байсан гэж сөрөг намуудын зүгээс үзэж байна.
Ирэх оны төсвийн төслөөр төр хэмнэлтийн горимд шилжиж, эдийн засгийг тогтворжуулах чиглэлд ажиллана гэж мэдэгдсэн байна. Тэгвэл иргэдийн зүгээс төсөвт албаныхан илүү хэмнэлт хийх боломжтой гэж үзэж байна. Хэдийгээр ирэх оны төсвийн төсөлд тэвчиж болох зардлуудыг танаж зарим албан тушаалуудыг нэмэхгүй гэж төрийн хэмнэлтийн тухай хуульд тусгасан. Гэвч Засгийн газрын зүгээс цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулж сайд нарын тоог нэмсэн. Түүнчлэн зарим үндэсний хороодыг ч мөн шинээр байгуулж албан тушаалыг шинээр үүсгэж байгаа нь төрийн хэмнэлтийн тухай хуультай уялдахгүй байгаа юм.