Мэргэжлийн хяналтын байгууллага нь өнөөдрийн байдлаар 26 хяналт, шалгалт, нэг лабораторийг хариуцан үйл ажиллагаа явуулдаг газар юм. Тэгвэл мэргэжлийн хяналтын хяналт шалгалтын чиг үүргийг задалж цаашдаа бодлогын яамдад тараан хуваарилах боломжтой гэж засгийн газар үзэж байна.
Мэргэжлийн хяналтын шалгалтыг задлах буюу 9-11 яаманд чиг үүргийг шилжүүлэх бүрэн боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Нийт хяналт шалгалтын чиг үүргийн 40 орчим хувийг яамдаар дамжуулан мэргэжлийн холбоод, ТББ-аар хянуулах боломжтой гэж тооцсон юм. Харин хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой хүнс, эм, эрүүл мэнд зэрэг салбарын хяналтыг зайлшгүй төрд, мэргэжлийн өндөр түвшинд байх шаардлагатай гэж тооцсон байна.
Тодруулбал төрийн хяналт шалгалтын тухай хуулийг 2003 онд баталж төр бол нэгдсэн цогц хяналт шалгалтыг үйл ажиллагааг явуулж байх ёстой гэж үзсэн байна. Харин 2012 оноос хуульд өөрчлөлд орж зарим хяналт шалгалтыг яамд хийх болсон байна. Энэнээс хойш мэргэжлийн хяналтын ерөнхий газар нийт 1400 ажилтантай болж. Мөн тэднээс гадна яамнууд дээр 1600 хяналт шалгалт хийдэг ажилтан бий болжээ. Ингэснээр давхар хяналтын систем үүссэн байгаа юм. Энэ нь хяналт шалгалтын дарамтыг үүсгэж байна гэж үзсэн байна. Харин мэргэжлийн хяналтын системийг 9-11 яаманд тараах талаар иргэд өөр өөр байр суурийг илэрхийлж байна.
Мэргэжлийн хяналтын нүсэр системийг тарааж байгаа юм. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын эрхлэх асуудлын хүрээнд харьяалагдах шинэ чиг үүрэгтэй агентлагийг бий болгох юм байна.
Тус агентлаг нь төрийн албыг хариуцлагатай болгох, бүтээмжийг нэмэгдүүлэх, өндөр ёс суртахуун, чанартай хүргэх зарчмын хүрээнд МХБ-ын чиг үүргийг өөрчилж бий болох ба статусын хувьд үйл ажиллагааны дотоод хяналтыг хэрэгжүүлж тайлан, хяналтын дүнг ЗГХЭГ-ын даргад танилцуулах юм байна.