Нийслэлээс түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлбэл зохих 300 гаруй ажлыг 36 багц болгон, үүнээс 2022 онд 12 багцын 49 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлжээ.Түгжрэлийг бууруулахаар холбогдох байгууллагууд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх,нийтийн тээврийг шинэчлэх, газар чөлөөлөх, шинээр гол болон туслах замын байгууламж барих зэрэг ажлуудыг хийх шаардлагатай байгаа юм.
Гэвч түгжрэл бууруулахаар төсөвлөсөн 420 тэрбум төгрөгийн төсөв зөвхөн нийтийн тээврийн шинэчлэл хийхэд хүрэх хэмжээний мөнгө юм. Хэрэв энэ байдлаараа асуудал шийдэгдэхгүй бол түгжрэл 10-20 жилийн дараа ч түгжрэл үргэлжилнэ гэдгийг Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хэлсэн юм.
Гадны улс орнуудад явган явах, дугуйтай явах зэргийг нийтийн тээвэр гэж үздэг. Тиймээс Монгол улсын хувьд ч мөн адил энэ зарчмыг баримтлах нь зөв гэж зарим байгууллагын төлөөллүүд хэлсэн юм.
Хуулийн зөв зохицуулалт хийснээр 4-5 хувиар түгжрэлийг бууруулах боломжтой гэж үзэж байгаа юм. Мөн нийтийн тээврийн парк шинэчлэлтийг нэг жилийн дотор хийж дуусгана гэдгийг Хот хариуцсан сайд мэдээлсэн байна.