Ж.Сүхбаатар: Жолооч нарын хариуцлагыг сайжруулах үүднээс торгуулийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай

Энэ оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд 1 сая орчим замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчилд 30 тэрбум төгрөгийн торгууль ногдуулжээ. Харин эдгээрээс өнөөдрийн байдлаар 7 тэрбум гаруй төгрөгийн торгууль төлөгдсөн байна. Үүнээс харахад жолооч нар торгуулийн зөрчлөө арилгалгүй, хариуцлагагүй байдлаар авто замын хөдөлгөөнд оролцсоор байгаа юм. Улмаар зөрчил гаргасан жолооч нарт хариуцлага тооцох хуулийн арга хэмжээ сул байна.

Жолооч нарын хариуцлагагүй үйлдлийн улмаас энэ оны эхний 9 сард авто ослоор нас барсан 347 тохиолдол бүртгэгдсэн байна. Авто ослын ихэнх тохиолдол нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, орон нутгийн замд хурд хэтрүүлсэн, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсон зэргээс шалтгаалсан байна. Тэгвэл гадаадын улс орнууд  жолоочийн хариуцлагыг сайжруулах,осол аваар гарахаас урьдчилан сэргийлэх үүднээс зөрчил гаргасан жолооч нарт өндөр торгууль ногдуулдаг байна. Мөн торгуулийн төлөлтийг идэвхжүүлэх үүднээс төрийн үйлчилгээ авах бол өөрийн нэр дээрх торгууль зөрчлийг зайлшгүй төлсөн байх шаардлагыг тавьдаг байна. Харин монгол улсын тухайд жолооч нарын хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс зөрчлийн хуулиар торгууль ногдуулдаг ч эргэн төлөлт хийгддэггүй.

Цаашид жолооч нарын хариуцлагыг сайжруулах үүднээс торгуулийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг хот хариуцсан сайд онцолсон юм. Уг саналыг жолооч нарын төлөөллөөс тодруулсан юм.

Зөрчил гаргасан жолоочид торгууль ногдуулсан тохиолдолд тухайн жолооч 14 хоногийн дотор төлж барагдуулах заалттай байдаг. Гадны улс оронд торгуулийн хэмжээг иргэний сарын цалинтай дүйцүүлж тооцдог бол, монгол улсад амжиргааны түвшинд уялдуулан тогтоодог байна.тэгвэл торгуулийн хэмжээг нэмэгдүүлснээр жолооч нарын хариуцлага сайжрах,замын хөдөлгөөний дүрмийг баримтлах,осол аваараас урьдчилан сэргийлэх зэрэг олон эерэг үр дүн гарах талаар холбогдох байгууллагын төлөөллүүд ярьж байсан юм.