Өнгөрсөн долоо хоногт алдарт зураач Ван Гог-ийн “Сарны цэцэг” бүтээлийг Лондон дахь Үндэсний галарейд олон нийтэд дэлгэх үеэр цаг уурын идэвхтнүүд зураг руу улаан лоолийн шөл асгаж гэмтээжээ. Манай улсад ч мөн Тоорой Бандийн хөшөөнд сүү өргөж бохирдуулсан байсныг энэ оны хоёрдугаар сард залуучууд сайн дураараа цэвэрлэж байсан юм. Энэ мэтчилэн соёлын түүхэн дурсгалуудыг санаатай болон санаандгүй байдлаар гэмтээх, хөшөө дурсгал дээр нэр, он сар өдөр бичиж үлдээх тохиолдол олон гардаг. Тэгвэл энэ нь Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцогддог байна.
Харин эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 500 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 5 сая төгрөгөөр торгоно гэж Зөрчлийн тухай хуульд заажээ. Орон нутгийн засаг захиргаа, соёлын төвүүд соёлын түүхэн дурсгалт үл хөдлөх хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад тэргүүлэх үүрэгтэй оролцдог ч 24 цагаар хараа хяналт тавих боломж хомс байдаг байна. Иймд иргэдийн ухамсарт үйлдэл хамгийн чухал гэж цагдаагийн байгууллагаас үзэж байна.
Мөн иргэд хашаандаа 00-ийн нүх, байшингийн суурь, шугам хоолойны нүх ухах зэрэг ажлын явцдаа түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарах эд өлгийн зүйл олсон бол мэргэжлийн байгууллагад заавал мэдэгдэхийг анхаарууллаа.