НАТО-ийн тэргүүн ойрын хугацаанд Украинд нисгэгчгүй сөнөөгч онгоцноос хамгаалах системийг илгээнэ

НАТО-ийн эвслийн тэргүүн Йенс Столтонберг ойрын хугацаанд нисгэгчгүй сөнөөгч онгоц болон дроны довтолгооноос хамгаалах системийг Украины зэвсэгт хүчинд илгээнэ гэдгээ мэдэгджээ. "Ойрын өдрүүдэд НАТО нисгэгчгүй онгоц эсэргүүцэх системийг хүлээлгэн өгч, дронуудын аюулыг, тэр дундаа Иранаас учирч буй аюулыг эсэргүүцэх болно" гэж Столтенберг мягмар гарагт Берлиний гадаад бодлогын форумын үеэр үг хэлэхдээ мэдэгдсэн байна. 

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын зэвсэгт хүчин Украины 10 гаруй томоохон хотод пуужингаар болоод Иран улсад үйлдвэрлэсэн Камиказе дроноор цохилт өгсөн талаар Киевийн тэргүүн Володимир Зеленський мэдээлсэн юм. Тэгвэл Умард Атлантын гэрээний байгууллага буюу НАТО-ийн тэргүүн Йенс Столтонберг ойрын хугацаанд ийм төрлийн зэвсгээс хамгаалах системийг Украинд илгээхээ мэдэгджээ. Мөн тэрээр өмнө нь амлаж байснаар алсын болон дундын тусгалт пуужингийн довтолгооноос хамгаалах өөр төрлийн системээр хангахаар ажиллаж байгаа талаараа мэдэгдсэн байна.

Энэ сарын 10-аас хойш агаарын цохилтод өртсөний улмаас Украины цахилгаан станцуудын 30 хувь нь сүйдсэн гэж тус улсын ерөнхийлөгч Влодимир Зеленський мэдэгдсэн юм. Мөн орон даяар цахилгаан эрчим хүч ойр ойрхон тасалдахад хүрсэн гэсэн юм. Зеленський Украины эсрэг бүрэн хэмжээний дайн эхлүүлсэн Оросын эрх баригчдыг Украины эрчим хүч, чухал дэд бүтцийг чиглэсэн террорист ажиллагаа явуулж байна гэж буруутгасан байна. Тэрээр “цаашид Путиний дэглэмтэй хэлэлцээ хийх ямар ч орон зай үлдсэнгүй” гэдгийг мэдэгдэлдээ онцолжээ.