Сүүлийн нэг жилийн хугацаанд согтуу жолоочийн буруутай үйлдлийн улмаас дунджаар 130 иргэн нас баржээ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хүний аминд хүрсэн гэмт хэрэг сүүлийн нэг жилийн хугацаанд дунджаар 130 орчим бүртгэгджээ. Манай улсын холбогдох хуульд зааснаар бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хүний амь хохироосон бол 1-5 жилийн хугацаанд хорих ял оноож, тус хугацаанд авто машин жолоодох эрхийг нь хязгаарладаг байна. Гэвч иргэдийн зүгээс хуулийн хариуцлага сул байна гэж үзэж байна.

Монгол улсад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд зөрчлийн хуулийн 147.3.1-р заалтын дагуу арга хэмжээ авдаг. Уг заалтад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол 400 нэгжээр торгож нэг жилийн хугацаанд жолоодох эрхийг нь хязгаарладаг байна. Харин хүний амь нас хохироосон тохиолдолд  1-5 жилийн хугацаанд хорих ял оноож байна

Харин зарим иргэдийн зүгээс согтуу жолооч нарт оногдох шийтгэлийг нэмэгдүүлж хуулийн төслийг чангатгах хэрэгтэй гэж үзэж байна.

Энэ оны эхний есөн сарын байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 42760 удаагийн зөрчил илэрчээ. Согтуу жолоочийн буруутай үйлдлийн улмаас  сүүлийн нэг жилийн хугацаанд 100-150 орчим иргэн нас баржээ. Цагдаагийн байгууллагаас согтуу жолооч нарт арга хэмжээ авч жолоодох эрхийг нь хязгаарласан ч замын хөдөлгөөнд оролцох нь буурдаггүй гэлээ.

Дэлхийн бусад улсад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хүний амь нас хохироосон бол тухайн жолоочид өндөр хэмжээний мөнгөн торгууль ногдуулахын зэрэгцээ 6-20 жилийн хугацаанд хорих ялаар шийтгэдэг. Харин манай улсын хувьд 2 ба түүнээс дээш хүний амь нас хохироосон тохиолдолд  мөнгөн торгууль ногдуулж 5-8 жилийн хугацаанд хорих ялаар шүүгчийн шийдвэрээр ялладаг юм байна.гэвч хүний амь хөнөөсөн ялтан өршөөлийн хуульд хамрагдан ч дахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдол ч байдаг.