Хамгийн сүүлд нийслэлд 7-8 машин хамруулан гарсан зам тээврийн ослоос үүдэн чанаргүй жолооч бэлтгэж байгаа жолооны сургуулиуд, жолооны багшийн асуудал нийтийн шүүмжлэлд өртөж байна. Тиймээс жолооч нарын чадварыг сайжруулах үүднээс 2200 орчим жолооны багшийг сургалтад хамруулахаар болсон байна.
Нийслэл хотод 700 гаруй авто сургууль үйл ажиллагаа явуулдаг байна. Жолооч бэлтгэх сургалт 2 сарын хугацаанд явагддаг. Тухайн хугацаанд дүрмийн хичээлийг 72 цагт үздэг бол жолоодлогын дадлагыг 32 цагт үзэж судалдаг байна. Тэгвэл 32 цагт чадвартай жолооч бэлтгэхэд хангалттай хугацаа эсэхэд эргэлзэх хүмүүс олон байна. Харин холбогдох байгууллагуудын төлөөлөл дээрх хугацаанд ур чадвартай жолооч бэлтгэгдэх хангалттай хугацаа гэж үзэж байна.
Харин иргэдийн зүгээс жолооч нарын чадварыг сайжруулах сургалтын хугацааг нэмэгдүүлж, багш нарын чадавхыг сайжруулах шаардлагатай гэж иргэд үзэж байна.
Жолоочийн эрхийн шалгалт авах, үнэмлэх олгох зэргийг цагдаагийн байгууллага хариуцдаг байна. Харин сургалтын үйл ажиллагаа хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд хамаардаг юм байна.