Борис Жонсон их британийн ээлжит Ерөнхий сайд болон эрх баригч консерватив намын даргын сунгаанаас нэрээ татлаа

Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсон тус улсын эрх баригч консерватив намын дарга болон ээлжит Засгийн газрын тэргүүний сунгаанаас нэрээ татаж байгаа талаараа ням гарагт мэдээллээ. Борис Жонсон парламентын 100-аас дээш гишүүний дэмжлэгийг авч, Засгийн газрын тэргүүнд өрсөлдөх эрхтэй болсон ч уг сунгаанд оролцохоос татгалзсан байна.

Ерөнхий сайд асан Борис Жонсон Торигийн тэргүүний өрсөлдөөнөөс нэрээ татсанаар тус улсын Сангийн сайд асанРриши Сунак намын дарга болон ээлжит Засгийн газрын тэргүүн болох нь тодорхой болсныг Өрнөдийн хэвлэлүүд мэдээлж байна.

2019 оноос өнгөрсөн 9-р сар хүртэл Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байсан Борис Жонсон парламентийн танхим дахь Консерватив намын фракцаас авах шаардлагатай 100 гишүүний дэмжлэгийг авсан байна. Мөн санал хураалтаар Ерөнхий сайдын албан тушаалд өрсөлдөх бүрэн боломж байсан гэж тэрбээр үзсэн боловч “Энэ нь хийх ёстой зөв зүйл биш гэж үзсэн төдийгүй нам дотор нь түүнд олон өрсөлдөгч байгаа тул намын фракц эв нэгдэлгүйгээр улс орныг үр дүнтэй удирдах боломжгүй” гэж мэдэгдсэн байна. Намын даргын төлөөх өрсөлдөөнд 157 депутатын дэмжлэгийг авсан Риши Сунак болон нэр дэвшихэд шаардлагатай тооны дэмжлэг авч чадахгүй байж магадгүй Пенни Мордонт нар үлдээд байна. Тэгвэл ням гаргийн байдлаар Пенни Мордонт ердөө 25 гишүүний дэмжлэг авсан байна.

Ням гарагт Борис Жонсон Консерватив намын даргын өрсөлдөөнөөс нэрээ татсаны дараа Риши Сунак твиттер хуудастаа “Борис Жонсон Их Британийг Европын холбооноос гаргаж, BREXIT-ийг үүсгэн байгуулсан. Мөн “Ковид-19”-ийн халдварын эсрэг вакциныг маш сайн нэвтрүүлсэн. Тэрбээр бидний өмнө тулгарч байсан хамгийн хүнд хэцүү сорилтуудыг даван туулж, дараа нь Путин болон түүний Украин дахь хүн төрөлхтний эсрэг дайнтай нүүр тулсан. Бид түүнд үргэлж талархах болно." хэмээн нийтэлжээ.

Гэхдээ ажиглагчдын үзэж байгаагаар Риши Сунак өмнөх Касгийн газрын Сангийн сайдаар ажиллаж байхдаа огцрох шийдвэр гаргасны улмаас Консерватив намын гишүүд Борис Жонсонд эргэлзэж эхэлсэн төдийгүй өнгөрсөн 9-р сард түүнийг огцруулахад хүрсэн юм.

Тэгвэл Риши Сунак Их Британийн Засгийн эрх барьж байгаа Консерватив намын нийтийн танхим дахь 300 гаруй гишүүний 157 депутатын саналыг хэдийн аваад байгаа нь ил болсон байна. Орон нутгийн цагаар даваа гаргийн 14 цаг хүртэл явуулах санал асуулгын үр дүн бараг тодорхой болоод байгааг өрнөдийн хэвлэлүүд онцолж байна.