Нийслэлд өдөрт 200-300 зам тээврийн осол, зөрчил гарч жилд 400-500 хүн амиа алддаг

Зөвхөн нийслэл Улаанбаатарт өдөрт 200-300 зам тээврийн осол, зөрчил гарч жилд 400-500 хүн амиа алддаг байна. Тус осол, зөрчлүүдийн дийлэнх хувь нь жолоочийн буруутай үйлдлээс үүдэлтэй гэж Тээврийн цагдаагийн газрын судалгааны үр дүн харуулсан байна.

Зөрчлийн хуулийн 147.3.1-р заалтад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон хүний амь нас хохироосон бол 1-5 жилийн хугацаанд хорих ял оноож тус хугацаанд жолоодох эрхийг хязгаарладаг байна. Харин 2 ба түүнээс дээш хүний амь нас  хохироосон бол санамсаргүй үйлдэл гэж үзэн эрүүгийн хуулиар 8 хүртэл жилийн  хорих ял оноодог байна. Хэдийгээр жолооч нарт хуулийн дагуу ял шийтгэж торгууль ногдуулж жолоодох эрхийг нь хязгаарладаг ч давтан осол,зөрчил гаргадаг нь хууль дүрэм сул байдагтай шууд холбоотой гэж иргэд үзэж байна.

Жолооч бэлтгэх сургалтыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Боловсролын яам гэх гурван яам хариуцан ажилладаг. Цаашид жолоочийн хариуцлагыг нэмэгдүүлж ур чадварыг нэмэгдүүлэх үүднээс сургалтын үйл явцыг сайжруулах, иргэнд бага наснаас нь эхлэн замын хөдөлгөөний дүрмийн боловсрол олгох, жолоодох эрх хязгаарлах хугацааг уртасгах зэрэг ажлуудыг хийх нь зүйтэй гэж үзсэн юм.

Авто ослыг бууруулахад Төр засгаас дорвитой арга хэмжээ авахыг хүлээхээс илүүтэйгээр жолооч нар өөрсдөө хариуцлага, чадвараа өндөржүүлж ухамсартай байх хэрэгтэй гэдгийг зарим  иргэдийн төлөөлөл хэлсэн байна.