Д.Нарансүх: Хүүхдийн цусанд хар тугалга их байгаа нь агаарын бохирдлоос шууд шалтгаалж байна

ДЭМБ-аас хүүхдийн цусанд хар тугалга агуулагдах хэмжээг 5 микрограмм дицлитрээс ихгүй байхыг заасан байдаг. Гэвч манай улсын хүүхдүүдэд хийгдсэн судалгаагаар цусан дахь хар тугалганы хэмжээ 4-5 дахин өндөр гарсан байна. Ийм тохиолдолд дэлхийн бусад улсуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, эмчилгээ хийгддэг боловч манайд одоогийн байдлаар энэ чиглэлийн илрүүлэг, оношилгооны үйл ажиллагаа явагдаагүй байна.

2021 онд АНУ-д  хүүхдийн цусан дахь хар тугалганы лавлагаа хэмжээг 5 микрограмм дицлитрээс  3.5 микро дицлитр болгон бууруулжээ. Гэвч манай улсад хийгдсэн судалгаагаар бага насны хүүхдүүдэд хар тугалганы хэмжээ дээрх хэмжээнээс 4-5 дахин өндөр хэмжээнд илэрсэн байна. Бага насны хүүхэд хар тугалганы  хор нөлөөнд орох эрсдэл өндөр байдаг. Тухайлбал манай улсын хувьд агаарын бохирдол, амьдрах орчин нөхцөл, хоол хүнсний хэрэглээ хүүхдийн тоглоом зэргээс шалтгаалж байна. Хар тугалга  хүүхдийн биед орсноор эрүүл мэндэд  нь сөрөг нөлөө үзүүлэхээс гадна оюуны чадамжийг нь бууруулж, түрэмгий зан авиртай болоход нөлөөлдөг нь судалгаагаар тогтоогдсон байна.

Хар тугалга нь хүний биед орсноор мэдрэлийн системд нөлөөлж, зүрх судас, бөөрний, хоол боловсруулах, цусны эргэлтийн, нөхөн үржихүйн зэрэг олон эрхтэн системийг хордуулдаг. Тиймээс цаашид энэ төрлийн шинжилгээ судалгааг үе шаттайгаар зохион байгуулж нийтийн эрүүл мэндийг хамгаалах  шаардлагатай байгаа талаар эмч мэргэжилтнүүд ярьсаар байна.

Хүүхдийн цусанд хар тугалга их байгаа нь агаарын бохирдлоос шууд шалтгаалж байгаа юм. Мөн ундны ус хүнсний бүтээгдэхүүн хадгалж байгаа сав, барилгын будаг хэрэгсэл зэрэг нь хар тугалганы орц ихээр агуулдаг байна. Тиймээс эдгээрийг хэрэглэхээс татгалзах шаардлагатайг гэдгийг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.