Мэргэжлийн хяналтын байгууллагыг задлах буюу 9-11 яаманд чиг үүргийг нь шилжүүлэхээр засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн. Улмаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын эрхлэх асуудлын хүрээнд харьяалагдах шинэ чиг үүрэгтэй агентлагийг бий болгох юм байна.
Өнөөдрийн байдлаар Мэргэжлийн хяналтын байгуулагт 1600 ажилтан ажиллаж байна. Үүнээс 1200 ажилтан нь Мэргэжлийн хяналтын байцаагч байгаа юм. Харин нийт хяналт шалгалтын чиг үүргийн 40 орчим хувийг яамдаар дамжуулан мэргэжлийн холбоод, ТББ-аар хянуулах боломжтой болохтой холбоотой эдгээр байцаагчид яам руу шилжих болсон байна. Иймд цалин хөлсний хувьд хэвээр тогтоогдох бол Мэргэжлийн хяналтын 300 ажилтныг хэрхэн ямар ажилд хуваарилах нь тодорхойгүй байна.
Харин Мэргэжлийн хяналтын нүсэр системийг тарааж байгаа ч Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын эрхлэх асуудлын хүрээнд харьяалагдах шинэ чиг үүрэгтэй агентлагийг бий болгох юм байна. Энэ агентлагийн ажиллах хүчийг хаанаас бүрдүүлэх нь тодорхойгүй байна.
Тус агентлаг нь Төрийн албыг хариуцлагатай болгох, бүтээмжийг нэмэгдүүлэх, өндөр ёс суртахуун, чанартай хүргэх зарчмын хүрээнд МХБ-ын чиг үүргийг өөрчилж бий болох ба статусын хувьд үйл ажиллагааны дотоод хяналтыг хэрэгжүүлж тайлан, хяналтын дүнг ЗГХЭГ-ын даргад танилцуулах юм байна.