Цахим орчин дахь хэвлэл мэдээллийн эрх зүйн зохицуулалтыг сайжруулж нарийвчлах шаардлагатай

Техник, технологи хөгжиж буй энэ үед манай улсын иргэд мэдээлэлд дүн шинжилгээ хийх чадвар сул байгаагаас шалтгаалан олон эрсдэл үүсдэг тул цахим орчин дахь хэвлэл мэдээллийн эрх зүйн зохицуулалтыг сайжруулж, нарийвчлах шаардлагатай гэж салбарын төлөөлөл хэлж байна.

“Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын дэлхийн 7 хоног” жил бүрийн 10 дугаар сарын сүүлийн долоо хоногт тохиодог байна. Тэгвэл энэ жилийн хувьд хэвлэл мэдээллийн салбарын төлөөллүүдээс бүрдсэн 100 гаруй төлөөлөгч биечлэн болон цахимаар оролцсон байна. Мэдээллийн суурь боловсрол гэдэг нь хүмүүст мэдээлэл ашиглахын давуу талыг нэмэгдүүлж, аливаа сөрөг нөлөөллийг багасгахад туслах цогц мэдлэг чадвар гэж салбарын төлөөллүүд хэлсэн юм.

Түүнчлэн цахим орчин дахь мэдээллийн хязгаарлалт Олон улсын стандарттай нийцэхгүй байгаа. Дижитал технологийн өсөлттэй зэрэгцүүлэн үүнийг хянах шаардлагатай гэсэн юм.