ОХУ Украинд халдан довтолсонтой холбогдуулан Европын хамгийн том эдийн засагтай улс болох Герман улсын эрх баригчид Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ зарласан төдийгүй тус улсаас авч байгаа байгалийн хий, эрчим хүчний импортоо үлэмж хэмжээгээр бууруулсан байна. Тэгвэл Герман улсын эрх баригчид Орос улсаас авч байсан эрчим хүчний импортоо орлуулахын тулд АНУ, Норвеги, Франц, Катар зэрэг улсуудтай нягт хамтарч ажиллаж байгаа талаараа мэдээлсэн байна.
Бундестагийн тэргүүн Олаф Шольцийн мэдээлснээр Герман улсын Засгийн газар ирэх өвлийн эрчим хүчний нөөц, тэр дундаа байгалийн хийн ахуйн хэрэглээний нөөцийг хангалттай хэмжээнд бүрдүүлж чадсан гэдгээ цохон тэмдэглэсэн байна. Мөн өнгөрсөн 9-р сард АНУ, Норвеги, Нидерланд зэрэг улсаас Герман руу экспортолж байгаа байгалийн хийн түвшин 8-р сарын үзүүлэлттэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн байна.
Өнгөрсөн 9-р Олаф Шольц Персийн булангийн улсуудад айлчлал хийх үеэрээ байгалийн хий, эрчим хүч импортлох гэрээг байгуулсан бөгөөд одоогийн байдлаар талууд жишиг үнээ тохиролцсоны дараа хамтын ажиллагааг эхлүүлэхээр зэхэж байгааг эх сурвалжууд мэдээлжээ.
Мөн Германы Канцлер уур амьсгалын өөрчлөлттэй холбогдуулан үйл ажиллагааг нь зогсоогоод байсан нүүрсний цахилгаан станцуудын үйл ажиллагааг дахин сэргээх талаар хэдийн мэдэгдээд байгаа юм.
Түүнчлэн Орос Украинд халдан довтолсноос хойш Германы аж ахуйн нэгжүүд дэлхийн 2-р дайнаас хойш дахин ашиглаагүй цөмийн станцуудын үйл ажиллагааг сэргээхийг уриалсан нь ажил хэрэг болоход ойртсон талаар тус улсын Засгийн газраас мэдээлж байна.