Илон Маск “Твиттер”-ийг 44 тэрбум ам.доллароор худалдан авчээ

Дэлхийн хамгийн баян хүн болох Илон Маск өнгөрсөн пүрэв гарагт цахим сүлжээний томоохон платформуудын нэг “Твиттер”-ийг 44 тэрбум ам.доллароор албан ёсоор худалдан авснаа зарлалаа. Тэрбээр өнгөрсөн 4-р сард уг наймааг эцэслэх хүсэлтэй байсан ч Твиттер компанийн удирдлагууд тус платформ дахь хуурамч хаягуудын талаарх мэдээллийг түүнд өгөхөөс татгалзсантай холбоотойгоор удаашраад байсан байна.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр Илон Маск Твиттер компанийг худалдаж авсныхаа дараа гүйцэтгэх захирал Параг Агварал, санхүү хариуцсан захирал Нед Сегал, хууль эрх зүйн албаны дарга Вижая Гадде нарыг ажлаас нь чөлөөлсөн байна. Үүнтэй холбогдуулан Илон маск тайлбар өгөхөөс татгалзсан ч “Ройтерс” агентлаг мэдээлсэн байна.

Өнгөрсөн 7-р сард Илон Маск компанийн удирдлагуудтай үл ойлголцол үүссэн гэх шалтгаанаар Твиттер-ийг худалдаж авах саналаа цуцлах хүсэлтийг гаргасан ч Твиттер компани саналыг хүлээж авахаас татгалзаж шүүхэд хандаад байсан юм. Тэгвэл шүүхээс түүнийг 10-р сарын 28-ны дотор энэхүү наймааг эцэслэх эсвэл хуулийн дагуу маргаанаа шийдвэрлүүлэх сонголтыг олгосон байна.

Өнгөрсөн 5 дахь өдрөөс эхлэн Олон улсын хөрөнгийн биржүүд Твиттер компанийн хувьцааны арилжааг зогсоож байгаа бөгөөд энэ нь олон нийтэд нээлттэй компанийн статус нь хувийн өмч болж өөрчлөгдөж байгаатай холбоотой байна.