Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн тэтгэмж болох 288 мянган төгрөгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан 450 мянган төгрөгт хүргэх саналыг Холбооны төлөөллүүд өнгөрсөн баасан гарагт Засгийн газарт хүргүүллээ. Цар тахлын үеийн нөхцөл байдлаас шалтгаалан тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлээд байсан нь энэ оны 12 дугаар сард дуусгавар болно.
Монгол улсад 108 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Эдгээр иргэдийн 7000 орчим мянга нь ажил хөдөлмөр эрхэлдэг бол үлдсэн 100 мянга орчим иргэд нь нийгмийн халамжийн тэтгэмж болох 288 мянган төгрөг мөн нийгмийн даатгалын сангаас олгодог тэтгэврээр амьжиргаагаа залгуулдаг байна.
Харин Засгийн газрын зүгээс хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэдийн байр суурыг хэлэлцэн тэдний саналыг төсөвт тусгана гэдгээ энэ сарын эхэнд илэрхийлж байсан юм.
Эдгээр иргэдэд олгодог нийгмийн халамжийн тэтгэмж болох 288 мянган төгрөг нь ханшийн уналт, инфляцын өсөлт, зэргээс шалтгаалаад ердөө эмийн хэрэгцээгээ хангах төдийд хүрч байгааг хэлж байна.