Монголбанкнаас мөнгөний бодлогын хүүг улирал тутамд өсгөсөн нь инфляцийн түвшинг хязгаарлаж байна

Энэ он гарснаас хойш мөнгөний бодлогын хүүг Монголбанк улирал тутамд өсгөсөн. Энэ нь зах зээлд байгаа мөнгөний нийлүүлэлтийн хэмжээг удирдаж, инфляцийн өсөлтийг хязгаарлах зорилготой юм. Энэ хугацаанд инфляцийн өсөлтийг түр хугацаанд тогтоож чадсан ч эдийн засаг өсөөгүй хэвээр байна. Учир нь эдийн засгийн өсөлт нь цар тахлын дараах хямрал, хил гаалийн нөхцөл байдал зэрэг бусад хүчин зүйлээс шалтгаалсан хэвээр байна.

Мөнгөний бодлогын хүүг улирал тутам Монголбанкны мөнгөний бодлогын хороо тогтмол хувиар нэмэгдүүлж ирсэн. Өнгөрсөн 6-р сард инфляцийн түвшин 16,1 хувь байсан бол 7-р сард 15,7 хувь байжээ. Хамгийн сүүлд мөнгөний бодлогын хүүг нэмснээс хойш 9-р сарын байдлаар инфляцийн түвшин 13,8 хувьд хүрч буурч чадсан байна. Мөнгөний бодогын хүүг нэмсэн зорилтдоо хүрч чадсан. Гэхдээ валютын хомсдол хэвээр байгаа юм.

Валютын орлогыг нэмэгдүүлэхийн тулд экспортыг нэмэгдүүлэх ёстой. Мөн бидний хувьд хөнгөн үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэмжих нь богино хугацааны эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх боломж юм. Тодруулбал, зөгийн бал, чацаргана зэрэг хүнсний үйлвэрлэлийн экспортыг дэмжих нөөц бий.

Хамгийн гол нь импортыг орлох дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь зайлшгүй шаардлага болж байна.