Засгийн газрын хуралдаанаар Засгийн газрын автобааз улсын төсөвт үйлчилгээний газрын бүтэц, зохион байгуулалтыг өөрчилж төсвөөс санхүүждэггүй байгууллага болгох шийдвэр гаргасан байна. Мөн Эрдэнэс Тавантолгой хувьцаат компанид Засгийн газраас онц байдал тогтоосонтой холбоотойгоор мэдээлэл хийсэн байна.
Засгийн газрын автобааз нь төсвөөс нь жилд 3-3.2 тэрбум төгрөгийн төсөвтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг байсан. Нийтдээ 160 гаруй автомашин, 210 орчим ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулдаг байсан юм. Тэгвэл Засгийн газрын ээлжит хуралдаанаар цаашдаа 100 автомашин, 105 ажилтантай байхаар өөрчлөгдөж байна.
Төрийн нарийн бичгийн даргаас доош албан тушаалтай төрийн албан хаагчид албан хэрэгцээнд автомашин хэрэглэхийг хориглосон байсан юм. Харин зайлшгүй шаардлагатай тохиолдолд дуудлагын такси үйлчилгээг ашиглах хэлбэрт шилжиж байна. Мөн өчигдрийн хуралдаанаар онц байдал тогтоогоод байгаа Эрдэнэс Тавантолгой хувьцаат компанийн талаар мэдээлэл хийсэн юм. Онц байдал тогтоосон өдрөөс хойш буюу өнгөрсөн сарын 26-аас хойш 378 мянган тонн нүүрс экспортолж 15.8 сая ам.долларын орлогыг оруулсан байна.
Засгийн газрын зүгээс мэдээлэхдээ Эрдэнэс Тавантолгой хувьцаат компанид онц байдал тогтоож валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарч эхний ээлжид 500 сая ам.долларыг орлогыг төвлөрүүлнэ гэсэн юм.