Монголд таван сэтгүүлч тутмын гурав нь багаж хэрэгсэл, бие махбодын дайралтад өртөж байна

НҮБ-аас жил бүрийн 11 дүгээр сарын 2-ны өдрийг сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох Олон улсын өдөр болгохоор шийдвэрлэсэн. Гэвч өнөөдөр дэлхий нийтэд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд дайралтад өртөх, амь насаа алдах, цагдан хоригдох, бие махбодын дайралтад өртөх явдал өндөр хэвээр байна. Энэ хавар 233 сэтгүүлчийг хамруулан "Сэтгүүлчдийн аюулгүй байдал"-ын судалгааг хийсэн. Судалгааны үр дүнгээс харахад өнгөрсөн 20 жилийн хугацаанд огт ахиц дэвшил гараагүй байна.

Монгол улсын хувьд сэтгүүлчийн эрхийг хамгаалах тэдний аюулгүй орчинд ажиллах эрхийг хангах асуудлаар дэлхийн 180 орноос 90-р байранд эрэмбэлэгдсэн байна. Мөн дээрх судалгаанаас үзэхэд гурван сэтгүүлч тутмын 2 нь заналхийлэл сүрдүүлэгт өртдөг байна.

Цагдаагийн байгууллагат сэтгүүлчийн эсрэг гомдол гаргасан иргэдийн 90 орчим хувь нь төрийн албан хаагчид байдаг юм байна. Харин дэлхийн бусад оронд Төрийн албан хаагч сэтгүүлчийн эсрэг гомдол мэдүүлэх эрхгүй байдаг. Хэрэв гомдол гаргах хүсэлтэй бол ажлаа өгсний дараа гомдол мэдүүлж болдог юм байна.

Мөн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд иргэний болон улс төрийн эрхийн нийт 233 зөрчил бүртгэгдсэн байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 68/163 дугаар тогтоолоор хэвлэл мэдээллийн ажилтнууд ба сэтгүүлчдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд бололцоотой бүхий л арга хэмжээг авч, гэмт этгээдүүдийг шүүхийн өмнө авчрах, хохирсон хүмүүст хууль, эрх зүйн туслалцаа үзүүлэхийг гишүүн орнууддаа уриалсан байдаг.