Пакистаны Ерөнхий сайд асан Имран Хан Лахор хотоос 150 км-ийн зайд автомашинаар зорчих үедээ зэвсэгт халдлагад өртөж хөлдөө буудуулж шархадсан байна. Тус халдлагын үеэр нэг хүн амиа алдаж дөрвөн хүн шархадсан байна.
Ерөнхий сайд асан Имран Ханы амь насанд халдахыг завдаж халдлага үйлдсэн нэг этгээд цагдаа нарт буудуулж амиа алдсан бол өөр нэг этгээдийг цагдаа нар баривчилжээ. Энэ оны 4-р сард Пакистаны Ерөнхий сайдын албыг хашиж байсан Имран Ханд Парламентын танхимын гишүүд итгэл үзүүлэх эсэхэд санал хураалт явуулсны дараа түүнд итгэл хүлээлгэхгүй гишүүд олонх байсан тул суудлаасаа огцрохоос өөр аргагүй болсон байна.
Огцорсноосоо хойш тэрбээр ээлжит бус сонгууль явуулахыг шаардан улс даяараа эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж эхлэсэн байна.
Одоогоор түүний биеийн байдал хэвийн, Лахор хотын эмнэлэгт эмчлүүлж байгааг эх сурвалжууд мэдээлжээ. Түүнчлэн Имран Ханы намын удирдлагууд уг халдлагын захиалагч нь Пакистан улсын одоогийн Ерөнхий сайд Шехбаз Шариф гэж мэдэгдсэн байна. Учир нь Имран Ханыг суудлаас огцруулах кампанит ажлыг одоогийн Ерөнхий сайд удирдан зохион байгуулж байсан байна.