Энэ он гарсаар 300 гаруй үйлдвэрлэлийн осол гарсан байна

Энэ он гарсаар 300 гаруй үйлдвэрийн осол гарч 30 гаруй хүн амиа алдсан байна. Үйлдвэрийн ослын ихэнх тохиолдол нь барилга, уул уурхайн салбарт гарсан байна. Зарим аж ахуй нэгж байгууллага төсөв санхүүгийн хүндрэлээс шалтгаалж  ажилчдаа стандартын бус каск, гутал хувцсаар хангаж, эрүүл мэндээр нь хохироох тохиолдол их гарч байна.

Төрөөс аж, ахуй нэгж байгууллагад хөдөлмөр аюулгүй байдлын стандартыг заавал мөрд гэж шаарддаггүй бөгөөд зөвлөмж маягаар хүргүүлдэг байна. Мөн олон улсын стандартыг тодорхой хураамж төлж аж ахуй нэгж байгууллагууд мөрддөг. Одоогоор мэргэжлийн байгууллагуудаас заавал мөрдөх шинэ стандартыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Цаашид хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажилдаг байгууллагыг урамшуулах зэргээр ажиллах юм байна.

Мөн эрсдэлт нөхцөл байдалд ажиллаж буй иргэдийн хувцас, хэрэглэлийг шинжилж, тестлэх тусгай зориулалтын лабораторийг ашиглалтад оруулж байна.