Мазаалайн тоо толгой нэгээр хорогдож, 50 боллоо

Дэлхийн улаан номонд ордог, Монгол улсад 51-н ширхэг бүртгэгдсэн мазаалай нэгээр хорогджээ. Уур амьсгалын өөрчлөлтөөс экосистем доройтох, хүний үйл ажиллагаа буюу уул уурхайн үйлдвэрлэл эрчимжих, байгалийн баялгийг хууль бусаар олборлох зэргээс үүдэн угийн цөөн тоотой үлдсэн мазаалай баавгай устах аюулд улам ойртож байна.

Баянхонгор аймгаас мазаалайн сэг зэм олдсон гэж Байгаль орчны аялал жуулчлалын яамнаас мэдээлсэн юм. Мазаалайн цогцост шинжилгээ хийхээр салбар яамнаас ажлын хэсэг гаргасан байна. Мазаалайн 60 хувь нь эр баавгай учраас өсдөггүй нэг шалтгаан болдог байна. Мөн тус амьтны өсгөж үржүүлэхэд төсөв мөнгө дутагдалтай байдаг юм.

Дэлхийд нэн ховордсон амьтны тоог 500 тоо толгойд хүрвэл устаж үгүй болох аюул нүүрлэлээ гэж үздэг байна. Гэвч манай улсад ан амьтад хүнс тэжээлийн хомстолд амьдрах газаргүй болох зэрэг олон шалтгаанаас үүдэн үхэж үргэдэх тохиолдол их гардаг юм байна

Мазаалай нь жилд 1-2 бамбаруушаар бүл нэмдэг байна. Цаашид энэхүү амьтныг өсгөж үржүүлэхэд ихээхэн хэмжээний төсөв мөнгө шаардагдана гэж холбогдох албаныхан хэлсэн юм.