Оюутнууд цагийн ажлын цалингаа авч чадахгүй нөхцөл байдал их үүсдэг

Оюутнууд суралцахынхаа хажуугаар хэрэглээний мөнгө болон сургалтын төлбөрөө олохын тулд цагийн ажил хийдэг. Гэвч зарим байгууллага, хувь хүн цалин хөлсийг нь олгохгүй байх тохиолдол их байна. Мөн гадаад оюутан, хөгжлийн бэрхшээлтэй оюутан цагийн ажил хийх талаар хуульд нарийн зохицуулалт байхгүй талаар салбарын төлөөллүүд хэлж байна.

Зарим ААН-үүд цалин хөлсөө өгөхгүй байх нөхцөл байдал их үүсдэг. Ялангуяа барилгын салбарт цагийн ажил хийхэд НДШ төлдөггүй, цалин олгохгүй зэрэг олон хүндрэл оюутнуудад тулгардаг байна.

Мөн гадаад оюутан, хөгжлийн бэрхшээлтэй оюутан цагийн ажил хийх талаар хуульд нарийн зохицуулалт байхгүй талаар салбарын төлөөллүүд хэлж байна.

Судалгаагаар аж ахуй нэгж байгууллагууд цагийн ажилтан авахаас илүү үндсэн ажилтан авч авах сонирхолтой байдаг. Эсрэгээрээ ажил хайгч иргэн, оюутан залуучууд үндсэн ажил эрхлэхээсээ илүү цагийн ажил хийх сонирхол илүүтэй байдаг байна. Гэвч цагийн ажлын хөлс бага байгааг оюутнууд ярилаа.

Япон улсад оюутнуудын 70-аас дээш хувь нь цагийн ажил хийдэг байна. Энэ нь 7 хоногт 28 цаг ажиллаж,  хөдөлмөрийн хөлс 1 цаг нь 1280-1400 иен байдаг.