Өнөөдрийн байдлаар манай улсад 200 орчим итгэмжлэгдсэн лаборатори үйл ажиллагаа явуулж байна

Өнөөдрийн байдлаар манай улсад 200 орчим итгэмжлэгдсэн лаборатори үйл ажиллагаа явуулж байна. Бусад улс оронд бараа бүтээгдэхүүнийг 30 орчим үзүүлэлтээр шинжилдэг бол дээрх лабораториудад 20 орчим үзүүлэлтээр хэмжиж, стандарт тогтоодог. Итгэмжлэгдсэн лабораториудын хувьд хүний нөөцийн дутагдал мөн хөрөнгө мөнгөний хомсдол зэрэг асуудлууд  нэн түрүүнд тулгамдаж байгааг хэлж байна

Төрийн болон хувийн хэвшлийн лабораториуд шинжилгээний үр дүнгээ харилцан хүлээн зөвшөөрөхгүй байх тохиолдол их гардаг байна. Бусад улс оронд бараа бүтээгдэхүүнийг 30 орчим үзүүлэлтээр шинжилдэг бол дээрх лабораториудад  20 орчим үзүүлэлтээр хэмжиж, стандарт тогтоодог юм. Тиймээс зарим төрлийн бараа бүтээгдэхүүн хил дээр дахин шинжилгээнд орох шаардлага үүсдэг байна.

2003 оноос эхлэн мөрдөгдөж байсан хуульд  итгэмжлэлийн тухай хууль мөрдөгдөж байсан ч 2017 оны шинэчилсэн хуулиар тус хууль хэрэгжихээ больсон байна. Харин лабораториудын чанар стандартыг тогтмол шалгахын тулд  жил бүр магадлал үнэлгээг хийдэг болох  шаардлагатай байна.

Манай улсад үйл ажиллагаагаа явуулж буй лабораторийн байгууллагууд төсөв санхүү, хүний нөөцийн дутагдалд орох зэрэг бэрхшээлтэй тулгарчээ. Хэрэв төсөв мөнгөө өөрсдөө захиран зарцуулдаг болбол тулгарч буй асуудлуудыг шийдэх боломжтой гэж үзэж байна. Харин хувийн хэвшлийн байгууллагууд зарим төрлийн татварын хөнгөлөлтөд хамрагдах хүсэлтэйгээ илэрхийлсэн юм.

Цаашид лабораториудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, лабораториудын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөхгүй байх тохиолдолд маргааныг хэрхэн таслах, хуучин стандартыг шинэчлэх, нэр томьёоны зөрүүтэй байдлыг арилгах, итгэмжлэлийн байгууллагууд шинжилгээндээ олон улсын арга, аргачлалыг хэрэглэх зэрэг асуудлууд шийдэх хэрэгтэй гэж салбарынхан үзэж байна.