Улс орнууд дор хаяж 3 сарын импортын хэрэгцээгээ хангах эсвэл нэг жил дотор хүлээгдэж буй гадаад өр төлбөрөө хаах хэмжээний валютын нөөцтэй байх “алтан дүрэм” баримталдаг байна. Манай улсын хувьд валютын нөөцийг бүрдүүлэгч хоёрдогч том эх үүсвэрийг алт гэж үздэг. Дэлхийн зах зээлд алтны үнэ буурахгүй байгаа ч манай улсын хувьд дизелийн үнээс шалтгаалж алтны олборлолт саатаж байна гэж мэргэжилтнүүд хэлж байна.
Дэлхийн улс орнуудын инфляци өндөр түвшинд, ОХУ Украинтай холбоотой геополитикийн эрсдэл өндөр байгаагаас үүдэж алтны үнэ буухгүй байна. Манай улсад өнгөрсөн пүрэв гарагийн байдлаар алт худалдан авах үнэ 196,629 байна. Алтны экспорт манай улсын экспортын 10-15 хувийг эзэлдэг. Нүүрс болон зэсээс алт нь овор хэмжээ бага тул тээврийн зардал бага гардаг. Гэвч олборлолтын явц дизелээс ихээхэн хамааралтай байдаг.
2023 оноос олон улсын нөхцөл байдал тогтворжсоноор алтны эрэлт, үнэ буурах хүлээлт үүссэн байна. Мөн дизелийн үнэ нэмэгдэж байгаатай холбоотой манай улсад ирэх онд алтны олборлолт зогсох төлөв байдал ажиглагдаж байна гэж салбарынхан мэдээлж байна.