Манай улсад хамгийн сүүлд 1983 онд уран барималчдын нэгдсэн үзэсгэлэн гарч байжээ. Түүнээс хойш 39 жилийн дараа үе үеийн уран барималчид нэгдэн “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд хамтарсан үзэсгэлэнгээ дэлгээд байна.
“Уран баримал 2022” хамтарсан үзэсгэлэнд 70 гаруй уран барималчдын 130 орчим бүтээл дэлгэгджээ. 1983 онд уран барималчдын нэгдсэн үзэсгэлэн гарч байснаас хойш 39 жилийн дараа үе үеийн уран барималчид нэгдэж хамтарсан үзэсгэлэн гаргаж байгаагаараа онцлоготой юм байна. Үзэсгэлэнгийн хамгийн том бүтээл нь гурван метр гаруй өндөртэй, “Цог чонон баатар” гэх баримал байна. Уг бүтээл нь уран баримал, Монгол зураг, уран сийлбэр, уран дархан, арьс ширэн урлалын төрлүүдийг агуулсан Монгол баатрын баримал юм байна.
Олон улсын уралдаан, тэмцээнд манай уран бүтээлчид дээгүүрт жагсдаг нь уран баримлын хөгжлөөрөө дэлхийн улс орнуудтай хөл нийлүүлэн алхаж байгааг илтгэж байна. Гагцхүү дэмжлэг хэрэгтэй байгааг уран бүтээлчдийн төлөөлөл хэлж байна.
Соёлын бүтээлч сарын хүрээнд "Монголын урчуудын эвлэл"-ийн дэргэдэх Уран баримлын нэгдэлээс санаачилж Монументаль чимэглэлийн нийгэмлэгтэй хамтарсан “Уран баримал 2022” үзэсгэлэн 11-р сарын 22-ныг дуустал Монголын урчуудын эвлэлийн галерейд дэлгэгдэж байна.