Ирэх онд 12 эмэгтэй АНУ-ын муж улсуудын захирагчийн алба хашихаар болсон нь түүхэн дээд амжилт болсон байна. Тус улсын 50 мужийн захирагчдыг сонгох санал хураалт энэ сарын 8-ны өдөр болсон байна.Одоогоор 12 эмэгтэй нэр дэвшигч байгаагаас тэдгээрийн дунд Ардчилсан намаас нэр дэвшсэн 8, Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн 4 хүн ялалт байгуулах нь тодорхой болоод байгаа нь 2004 онд бүртгэгдсэн өмнөх дээд үзүүлэлтийг шинэчилж байна. Тухайлбал Мичиган, Нью-йорк зэрэг 8 муж улсын одоогийн эмэгтэй захирагч нар улиран сонгогдох төлөвтэй байна. Мөн Арканзас муж түүхэндээ анх удаа эмэгтэй захирагчтай болох гэж байгааг санал хураалтын дүн харуулжээ.
Үүнээс гадна АНУ-ын Конгрессын доод танхимын 456 төлөөлөгчийн 140 гаруй нь эмэгтэйчүүд байгаа нь түүхэн дээд үзүүлэлт болжээ. Тус улсын бодлого тодорхойлогчид 2010 оноос эхлэн эмэгтэйчүүдийн улс төр дэх нийгмийн оролцоог нэмэгдүүлэх кампанит ажлыг эхлүүлж байсан нь нөлөөллөө үзүүлж эхэлснийг шинжээчид онцолж байна.
Түүнчлэн энэ жилийн завсрын сонгуулиар Конгрессын доод танхимд анхны “Gen Z” гэж нэрлэгддэг шинэ үеийн төлөөлөл сонгогдсон бол хэд хэдэн төлөөлөгчид сонгуулийн сурталчилгааны үеэр өөрийн бэлгийн чиг баримжааны онцлогийн талаар олон нийтэд ил тод мэдээлжээ.