АНУ-д 30 жилийн өмнө хөлдөөсөн үр хөврөлөөс төрсөн ихрүүдийг олон нийтэд танилцуулжээ

АНУ-ын Теннеси мужид одоогоос гучин жилийн өмнө хөлдөөсөн үр хөврөлөөс ихэр хүүхэд мэндэлснийг “BBC” агентлаг мэдээлжээ. Энэ нь урьд өмнө нь бүртгэгдэж байгаагүй урт хугацаанд хадгалсан үр хөврөлийг ашиглан амжилттай хүн болгосон тохиолдол болсон байна.

1992 оны 4-р сард билл Клинтон Арканзас мужаас Цагаан ордны төлөөлөгчдийн танхимд нэр дэвшиж байх үед тус ихрүүдийн үр хөврөлийг шингэн азотод хийн хөлдөөж байсан байна. Тэгвэл тус ихрүүдийг өнгөрсөн сарын 31-ний өдөр Рижвей Рэчел гэх эмэгтэй амжилттай төрүүлсэн байна.

Харин ихрүүдийн үр хөврөлийг нэрээ нууцалсан нэг гэр бүлийн хосоос үр шилжүүлэн суулгах аргаар 30 жилийн өмнө бий болгож байжээ. Тухайн гэр бүл 2007 онд үр хөврөлөө бусдад үрчлүүлэх зөвшөөрөл олгосноор ихрүүдийг тээн төрүүлэх боломж бүрдэж байсан байна.