Нийслэлийн сургуулиудын дийлэнх нь хуучирсан барилга байгууламжтай учраас дулаанаа алдаж байна

Манай улсын эрчим хүчний салбар хүнд нөхцөлд байгааг салбарын сайд намар мэдэгдэж байсан. Тиймээс энэ өвөл эрчим хүч дулаанаар таслахгүйн тулд айл өрх ААН-үүд хэмнэлтийн горимд шилжих зайлшгүй шаардлагатай байгаа юм байна.

Нийслэлийн зарим сургуулиудын байр он удаан жилийн насжилттай байгаагаас үүдэн  дулаан алдагдаж улмаар сурагчид гадуур хувцастайгаа хичээллэж байгаа талаар эцэг эхийн төлөөлөл ярьсан юм. Энэ онд эрчим хүчний салбар хүнд нөхцөл байдалтай байгаа тул иргэд аж ахуй нэгжүүдийг хэмнэлтийн горимд шилжихийг салбарын яамны зүгээс уриалсан. Гэвч манай улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа сургуулиудын дийлэнх нь хуучирсан барилга байгууламжтай учраас халаалт нэмсэн ч ийм нөхцөлд үйл ажиллагаагаа явуулсан хэвээр байна

Энэ 12 сард хүйтэн өдрүүд олон хоногоор үргэлжилбэл ААН, байгууллага, айл өрхийн  дулааныг тодорхой хувиар багасгах юм. Хэрэв ингэж багасгахад хүрвэл халаалт тааруу сургуулиуд хөлдөх эрсдэл ч ойрхон байна.

Хэдийгээр 13-р дунд сургууль нь дулаанаа өөрсдөө тохируулж 65 хэм хүртэл халаадаг, халаалтаа хангалтай өгч байгаа ч анги танхим сэрүүхэн байдаг учраас бага ангийн хүүхдүүд ханиад томуугаар өвчлөх эрсдэл өндөр байдаг юм байна.