БНХАУ-ын дарга асан Жян Зэмин цусны хорт хавдар, дотор эрхтнүүдийн дутагдлын улмаас Шанхай хотноо 11-р сарын 30-ны өдөр 96 насандаа таалал төгсжээ. Тэрээр 1993-2003 оны хооронд Хятад улсын даргын албан тушаалыг хашиж байсан юм.
Жян Зэминий Засаглалын он жилүүдэд Хятадын эдийн засаг үсрэнгүй хөгжиж, аж үйлдвэрийн салбарын шинэчлэлт эхэлсэн гэж шинжээчид үздэг. Түүний Засаглалын үед, 1997 онд Хонгконгийг 156 жилийн дараа Их Британи улсаас тайван замаар шилжүүлэн авч байсан юм. Мөн тэрээр 1986 онд Тяньмэнийн талбайд өрнөсөн оюутны эсэргүүцлийн жагсаалыг нухчин дарсны дараа хуучинсаг Коммунист үзэлтэй хүчнүүд болон Либерал үзэлтэй шинэчлэлийн бодлогыг дэмжигчдийг хооронд ширүүн тэмцэл өрнөж байсныг эвлэрүүлэн зуучлах ажлыг гардан гүйцэтгэж байсан гэж үздэг байна.
Жян Зэмин Коммунист намын даргаар сонгогдохоосоо өмнө Хятадын Чанчунь хотын автомашины үйлдвэрийн механикчаар ажилладаг байсан юм. Түүний аж үйлдвэрийн салбарт хэрэгжүүлсэн шинэчлэлийн бодлого өнөөгийн Хятад улсын хөгжлийн гол суурь болжээ.
Одоогийн Коммунист намын дарга Ши Жиньпин засгийн эрхэнд гарснаасаа хойш Жян Зэминий Засаглалын үед гаргаж байсан бүх шийдвэр, авлигатай холбоотой асуудлыг мөрдөн шалгаж байсан талаар цуу яриа гарч байсан юм. Түүнийг Хятадын гурван төлөөллийн онолыг үндэслэгч, Хятадын Коммунист намын гурав дахь үеийн удирдлагын гол цөм байсан гэж үздэг байна.