Долоон сар үргэлжилсэн Венецийн дүрслэх урлагийн 59 дэх удаагийн ОУ-ын биеннальд уран бүтээлч Ж.Мөнхцэцэгийн “Гүнээс гүнд” үзэсгэлэнг нийт 70.000 орчим хүн үзэж, олон улсын 40 гаруй хэвлэл мэдээлэлд мэдээ, нийтлэл гарсан байна.
Түүнчлэн биенналийн гол сэдвийн хүрээнд 10 бүтээлийг сонгон кино хийхээр болсон байна. Үүнд Монгол улсаа төлөөлөн оролцож буй Ж.Мөнхцэцэгийн “Гүнээс гүнд” үзэсгэлэн ану, дани зэрэг 9 орны уран бүтээлчидтэй зэрэгцэн сонгогджээ. Энэ нь Монгол улсын Дүрслэх урлагийн уран бүтээлчдын чадвар олон улстай дүйцэхүйц хэмжээнд очсны нотолгоо гэдгийг урлаг судлаачид тэмдэглэсэн байна.
1895 оноос хойш зохион байгуулагдаж байгаа “Дэлхийн урлагийн олимп” гэгддэг Венецийн Дүрслэх урлагийн олон улсын биеннальд дэлхийн нөлөө бүхий уран бүтээлчид үзэсгэлэнгээ гаргадаг.
Мөн энэ жил Венецийн биенналын 800 мянга гаруй тасалбар борлуулагдсан нь 127 жилийнхээ түүхэн амжилтыг тогтоосон үйл явдал болжээ.