Нэгдүгээр эгнээгээр зорчсон автомашины зөрчил бүрт хариуцлага тооцно

Өчигдөр буюу 12-р сарын 5-аас эхлэн автозамын нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн хэрэгслийг зорчуулах шийдвэр хэрэгжиж эхэлсэн байна. Ингэснээр авто замын түгжрэлийг бууруулж, иргэд хурдан хугацаанд саадгүй зорчих нөхцөл бүрдэнэ  гэж үзсэн ч байдал  урьдынхаас огт дээрдээгүй, түгжрэл хэвээр байгааг иргэд хэлж байна.

Зөвхөн нэгдүгээр эгнээгээр зорчих тээврийн хэрэгсэлд нийтийн тээврийн үйлчилгээний автобус, троллейбус, тусгай дуут болон гэрэл дохио бүхий шуурхай албаны автомашин, зөвшөөрөлтэй суудлын такси, хүүхдийн автобус, тулгуур эрхтний бэрхшээлтэй хүний таних тэмдэг бүхий автомашин багтах бөгөөд бусад тээврийн хэрэгслийг нэгдүгээр эгнээгээр зорчуулахгүй байхаар шийдвэрлэсэн юм.гэсэн ч иргэдийн зүгээс замын ачаалал буураагүй урьдын адил цаг орчим автобус хүлээж байгаа талаар ярьж байна. Мөн зарим жолооч нар хэлэхдээ түгжрэлийг бүр илүү нэмэгдүүлсэн шийдвэр гэдгийг онцоллоо.

Цагдаагийн байгууллагаас чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээнд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлж, 200 гаруй хяналтын цэгт 500 орчим алба хаагчийг хоёр ээлжээр ажиллуулж байгаа гэсэн юм. Харин зөвшөөрснөөс бусад тээврийн хэрэгсэл нэгдүгээр эгнээгээр зорчиж байгаа эсэхэд цагдаагийн алба хаагчид хяналт тавина. Зөрчил гаргасан тохиолдолд цагдаагийн шалгах төхөөрөмж, иргэд мэдээлэл илгээх боломжтой е-police аппликэйшн, гудамж замд байршуулсан хяналтын камераар зөрчил бүрд хариуцлага тооцно.