Барьцаалан зээлдүүлэх төрлийн үйлчилгээ эрхэлдэг газруудын үйл ажиллагаатай холбоотой мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах хуулийн төслийг баталсан. Тэгвэл энэхүү хууль нь өөрсдөө хүүгээ дур мэдэн тогтоодог үйлдлийг зогсоож байгаа ч иргэдийн барьцаанд тавьсан эд зүйл алдагдах, гэмтэж үрэгдэх тохиолдлыг арилгахгүй, хэвээр байна.
—-Манай улсын хэмжээнд 1000 орчим ломбард буюу барьцаалан зээлдүүлэх газар албан ёсоор бүртгэлтэй байна
—-Албан бус тоогоор ломбард буюу барьцаалан зээлдүүлэх газраар үйлчлүүлэгчдийн тоо жилд 2.5 саяд хүрдэг тооцоо байна
—-2020 оны байдлаар 180 ломбардын үйл ажиллагааг шалгахад тэдгээр нь барьцааны эд зүйлийг зах зээлийн үнээс 50-80 хувиар бага үнэлдэг байна
—-Зээлийн гэрээтэй холбоотой маргаанууд нь шүүхийн ачааллыг ихэсгэдэг маргааны гол төрөл бөгөөд шүүхийн маргааны 39 хувийг эзэлдэг гэсэн тоо баримт байгаа юм.
Ломбард нь хүний үнэт зүйлийг барьцаалж хүүтэй зээл олгодог. Энэ нь бусад зээл олгодог байгууллагын хүүгийн түвшинг өндөр болгодог байна. Мөн хүүг дураараа тогтоох, татвараа төлөхгүй байх зэргээр олон зөрчил гардаг. Тиймээс мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах хуулийн төслийг өмнөх 11-р сард баталсан. Тус хуулийн төслөөр барьцаалан зээлдүүлэх газрын хүүг ил болгож, санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлж нэгдсэн системд оруулж байгаа юм.
Ломбардын хүүг тогтоох, тусгай зөвшөөрөл олгох цуцлах, хяналт тавихаас гадна иргэдийн барьцаалуулсан эд зүйлийг аюулгүй байлгах тал дээр анхаарал хандуулах хэрэгтэй байгаа юм.