Монгол улсын Үндсэн Хуулийн арванзургаадугаар зүйлийн 16-дахь заалтад Монгол улсын иргэн чөлөөтэй жагсаал цуглаан хийх эрхтэй гэж заасан байдаг. Тиймээс иргэд жагсаал цуглааныг тайван замаар хийснээр хүссэн үр дүнд хүрэх бүрэн боломжтой юм гэж Хүний Эрхийн Үндэсний комиссоос хэлж байна.
Өнгөрөгч амралтын өдрөөс эхлэн Төв талбайд иргэд үзэл бодлоо илэрхийлэн жагсаал цуглааныг гурван өдрийн турш хийж байна. Иргэд үзэл бодлоо тайван замаар илэрхийлэх бүрэн эрхтэй. Гэвч зарим иргэд эрх үүргээ төдийлөн мэдэхгүйн улмаас эрсдэлд өртөж болзошгүй байдалд оржээ. Хэрэв жагсагчдын гэм буруутай нь тогтоогдвол иргэнд Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэх юм байна.
Гэвч жагсаалын үед иргэд хэрхэн эрхээ хамгаалах талаар төдийлөн мэддэггүй учир сэтгэл хөөрөлд автаж болзошгүй эрсдэлд өртөх магадлалтай юм.
Тайван хуран цуглах гэдэг нь нийгмийн хэв журам, иргэдийн аюулгүй байдлыг алдагдуулахгүй, хүчирхийлэл халдлага, үймээн самуун дэгдээхгүй байхыг илэрхийлдэг. Монгол улсын түүхэнд жагсаал цуглаан зохион байгуулахдаа дээрх журмыг мөрдөөгүйн улмаас таван иргэн нас барсан харамсалтай түүх байдаг.