Манай улсад жилд дунджаар 120 орчим бага насны хүүхэд  хорт хавдраар өвчилдөг

Манай улсад жилд дунджаар 120 орчим бага насны хүүхэд  хорт хавдраар өвчилж байна. Тэдгээрээс дийлэнх хувийг цусны хорт хавдрын өвчлөл эзэлдэг байна. Хорт хавдрын улмаас 0-19 насны 456 хүүхэд хяналтад байгаагийн 57 хувь нь эрэгтэй, 43 хувь нь охид байна. Хорт хавдрын өвчлөл ямар шалтгаанаар бий болдог нь тодорхойгүй. Тиймээс урьдчилан сэргийлэх боломжгүй гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлсэн юм. Харин хорт хавдрыг  эрт үед нь оношилж чадвал эдгэрэх магадлал 90 орчим хувьтай байдаг. Ялангуяа бага насны хүүхэд бие махбодын онцлог, сэтгэл санааны байдлаас шалтгаалж өвчлөлийн  эдгэрэлт сайтай байдаг юм байна.

Манай улсын эмч мэргэжилтнүүдийн чадвар, эмчилгээ үйлчилгээ зэрэг нь  дэлхийн жишигт хүрсэн ч зарим сүүлийн үеийн техник технологи нэн шаардлагатай байгаа юм. 0-19 насны хүүхдийн хорт хавдрын өвчлөлийн бүтцэд лейкеми, тархи мэдрэлийн хавдар, яс мөгөөрсний хавдар, ходжикины бус лимфома, өндгөвчний хорт хавдар зонхилон тохиолдож байгаа юм. Өнгөрсөн онд 0-19 насны 55 хүүхэд хорт хавдрын шалтгааны улмаас нас баржээ.