Х.Нямбаатар: Нүүрсний хулгайд холбогдсон албан тушаалтнуудын нэрсийг маргааш зарлана

Өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд Олон улсын аудит оруулах, мөн тус компанийг нээлттэй хувьцаат компани болгох зэрэг асуудлыг шийдвэрлэлээ. Түүнчлэн ҮАБЗ-өөс аж ахуйн зориулалттай гэрээ хэлцэл байгуулахыг  хориглосон зохицуулалтыг хуулийн төсөлд оруулахаар ажлын хэсэг байгуулсан байна.

Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компанид зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон. Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үндсэн үйл ажиллагаа болох уул уурхайн бүх шатны үйл ажиллагаа, санхүүгийн бүртгэл, тайлагнал, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудитын байгууллагаар аудит хийлгэж, дүгнэлт, зөвлөмж гаргуулан ажиллахыг тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл болон Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчид даалгалаа. Мөн нүүрсний хулгайн хэргийн талаарх мэдээллийг хууль зүйн сайд танилцуулсан юм.

Тодруулбал :

  • ҮАБЗ-ийн хууль, төрийн болон албаны нууцын гэрээний тухай хуульд өөрчлөлт орно. Ингэснээр ҮАБЗ-өөс аан зориулалтаар гэрээ хэлцэл байгуулах талаар зөвлөмж гаргахыг хориглосон зохицуулалт оруулна.
  • Урьдчилсан байдлаар 207 мянган тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүй гарсан байж болзошгүй
  • Мөн АТГ "мөрдөн байцаалтын долоон хэрэгт 47 объектод нэгжлэг хийсэн, 15 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, 10 хүнд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авснаас өнөөдрийн байдлаар зургаан хүнийг үргэлжлүүлэн хорьж байна
  • Нийт албан тушаалтан 5.4 тэрбум төгрөгийн хахууль авсан болох нь одоогоор тогтоогдоод байна гэлээ.

Мөн Засгийн газрын тогтоолын дагуу Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймгийн Цогтцэцийд ажиллаад ирсэн байна. Улмаар цаашид дараах арга хэмжээг хэрэгжүүлэх талаар дүгнэлт гаргажээ.

Мөн Хятад улс бүх гэрээгээ бүртгэдэг. Бүртгэсэн гэрээний дугаар маш чухал. Гэтэл Хятад, Монгол улсын гаалийн бүртгэл зөрдөг. Хятадын холбогдох байгууллагууд гэрээгээ татан авч, тулгаснаар орлогын дагуу борлуулалт хийсэн үү гэдгийг тодорхой болгоно. Орон нутгийн "Тавантолгой" компани гэрээний дагуу үйл ажиллагаа нь зогссон үед Хятадаас том эксковатор оруулж, нүүрс хулгайгаар олборлосон эсэхийг хууль хяналтынхан тогтооно гэсэн юм.