ХБНГУ-ын эрх баригчид төрийн эргэлт хийхийг завдсан хэргээр хэт барууны үзэлтнүүдийг баривчилжээ. Хэт барууны үзэлтэй, цэргийн ахмад зүтгэлтнүүд Парламентын ордон руу дайран орж, төрийн эрхийг гартаа авах “Икс өдөр”-т бэлтгэж байсныг хууль сахиулагчид олж тогтоосон талаар лхагва гарагт мэдээлжээ.
Хуучны язгууртны гэр бүлээс гаралтай 13-р Генрих гэгдэх хүн тэдний төлөвлөгөөг гүйцэлдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн гэж Германы холбооны Прокурорын газраас мэдээлжээ.
Түүнийг баривчлагдсан хүмүүсийн толгойлогч байж болзошгүй хоёр хүний нэг гэж хуулийн байгууллагаас мэдээлжээ. Түүнчлэн "Германы альтернатив" намаас Бундестагийн Депутатаар сонгогдож байсан Мальзак-Винкеманн гэх эмэгтэйг мөн баривчилсан байна. Төрийн эргэлт хийсний дараагаар түүнийг хууль зүйн сайд болгохоор тохиролцсон байжээ.
Хуйвалдагчид нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, Антисемитийн хуйвалдааны онолуудыг хэрэгжүүлдэг хэмээн Германы хуулийн байгууллагын анхаарлын төвд байсан хэт даврагч Рейхсбургер хөдөлгөөний гишүүд байжээ. Тэд мөн орчин үеийн Германы төрийг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг байна.
Германы цагдаагийн алба 130 байр сууцанд нэгжлэг явуулжээ. Баривчлагдсан 22 хүний нэг нь Оросын иргэн Виталия гэгч эмэгтэй байсныг хуулийн байгууллагаас мэдээлж байна тэрээр Германд цагаачлан амьдардаг Оросуудыг тус байгууллагад элсүүлэх даалгавартай нэгэн байсан талаар мэдээлж байна.