Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганаар жагсагч иргэдийн тавьж буй шаардлагын дагуу цаг үеийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх шаардлагатай гэж зарим гишүүдийн зүгээс мэдэгдлээ. Жагсагчид авлига албан тушаалын тухай хууль болон эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж авлигын хэрэгт холбогдсон тохиолдолд оногдуулах ял шийтгэлийг нэмэгдүүлэхийг шаардаж байгаа юм.
УИХ-ын даргын зүгээс хуулийн төслийн ажлын хэсэг болон УИХ дахь сөрөг хүчнийг хамтран ажиллахыг уриалсан. Тэгвэл энэ долоо хоногт авлигатай тэмцэх хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох гурван багц хуулийг хэлэлцэхээр болсон байна.
Түүнчлэн УИХ-аар шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм. Эдгээр хуулиуд батлагдсанаар төрийн албан дахь авлига буурах боломжтой гэж хууль санаачлагчдын зүгээс үзэж байна.