2023 оны 1-р сараас хувь хүний орлогын албан татварын шаталсан бодлого хэрэгжиж эхэлнэ. Шаталсан татварын бодлогод ажил хөдөлмөр эрхэлж байгаа нийт хүмүүсийн нэг хүрэхгүй хувь нь хамрагдах юм байна. Өөрөөр хэлбэл монгол улсын нийт хөдөлмөр эрхлэгчдээс 1300 орчим иргэн нь 10 саяас дээш цалин, орлоготой юм. Шаталсан татварыг ногдуулахдаа:
- 10 сая хүртэл төгрөгийн цалин, орлоготой бол 10 хувь, 15 сая ба түүнээс дээш цалин, орлоготой бол 15 хувь, 20 сая ба түүнээс дээш цалин, орлоготой бол 20 хувийн татвар тус тус төлж эхэлнэ
- Мөн ирэх онд хувь хүний орлогын албан татвараас олох төсвийг 11.5 хувиар нэмэгдүүлж тооцжээ
- Монгол улсад нийт хөдөлмөр эрхлэгч 817.238 иргэн байгаагаас 99.9 хувь нь 10 сая төгрөгөөс доош цалин, орлоготой бол 0.1 хувь нь 10 саяас дээш цалин, орлоготой байна
- 10-15 сая төгрөгийн цалин, орлоготой 900 гаруй иргэн, 15 саяас дээш цалин, орлогтой 400 гаруй иргэн байна
Одоо мөрдөгдөж байгаа татварын тухай хуульд хувь хүний орлогын албан татвар 10 хувь байгаа. Харин он гараад цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болон шууд бус орлоготой нь уялдуулан нэмж тооцон шаталсан албан татвар ногдуулна.
Харин сарын 10 сая төгрөгөөс доош орлоготой иргэнд энэ татвар хамаарахгүй. Мөн хувиараа бизнес эрхлэгчдийн татварт өөрчлөлт орохгүй юм байна. Үүнээс гадна иргэдийн хувьд эдийн засгийн хямралтай энэ үед шаталсан бодлогын татвар нь дарамт болно гэсэн байр суурьтай байна.
Хувь хүний орлогын албан татварын шаталсан бодлого хэрэгжихтэй холбоотойгоор дараах орлогод нэмэлт албан татвар ногдоно. Үүнд:
- Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого
- Үйл ажиллагааны орлого
- Хөрөнгийн орлого
- Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого
- Шууд бус орлого
- Бусад орлого нь хамаарна
Дэлхий дахинд татварын орлогын шаталсан системтэй 160 улс байдаг.Татварын шаталсан системгүй улсын тоо 10 хүрэхгүй бөгөөд үүний нэг нь Монгол улс юм байна.