1995-2022 оны хооронд 336.4 сая тонн нүүрсийг 45.2 их наяд төгрөгөөр экспортолжээ

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар нүүрсний хулгайн асуудлаар өчигдөр мэдээлэл хийлээ. Т.Доржханд тэргүүтэй УИХ-ын гишүүдийн зүгээс 6.5 сая тонн нүүрс алдагдсан. Үнийн дүнгээр 40 их наяд төгрөгийн алдагдлыг манай улс хүлээсэн гэж мэдээлсэн юм. Тэгвэл Засгийн газрын зүгээс ийм хэмжээний нүүрс алдагдсан байх боломжгүй гэж мэдэгдлээ.

Манай улс 2011 оноос хойш нийтдээ 45 их наяд төгрөгийн нүүрсийг борлуулсан байна. Харин 1995 оноос хойш нийтдээ 336 сая тонн нүүрсийг экспортолсон. Эдгээрийг 86 сая тонн-ыг нь ЭТТ ХК-аас олборлосон байна. Тэгвэл зарим УИХ-ын гишүүдийн мэдээлэл үндэслэлгүй гэж үзэж байна. Засгийн газрын хяналт шалгалтаар одоогийн байдлаар 187 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэх дүгнэлт гараад байна.