Нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой үнэн бодит нарийн тоо баримтыг илрүүлэхийн тулд олон улсын аудитын байгууллагат хандах хэрэгтэй гэдгийг хуульчдын төлөөлөл хэлж байна. Мөн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Олон улсын аудитын байгууллагаар уг хэргийг шалгуулна гэж мэдэгджээ.
Улсын хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд 40 их наяд төгрөгийн нүүрсний хулгай хийгдсэн талаар холбогдох албаны хүмүүс мэдэгдсэн тул нүүрсний хулгайн хэргийг нийтэд ил болгохыг шаардаж иргэдийн зүгээс өнөөдрийг хүртэл жагссаар байна. Харин Т.Доржханд гишүүний хэлсэн тоо баримт нь бодит байдалд нийцэхгүй байна гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдсэн. Тэгвэл хуульчдын зүгээс энэхүү хэргийг Олон улсын аудитын байгууллагаар шалгуулж тус хэргийн нарийн тоо баримтыг ил болгох боломжтой гэж үзэж байна.Харин иргэдийн зүгээс тус хэргийг дотооддоо үнэн зөвөөр шийдэж чадахгүй бол Олон улсын байгууллагат хандаж дэлхий нийтэд ил тод мэдээлэх хэрэгтэй гэх байр суурийг илэрхийлж байна.
Аудитын байгууллага нь баталгаажуулалтын үйл ажиллагаа чанарын хяналт, нягтлах ажил, зэрэг бусад баталгаажуулалт болон холбогдох үйлчилгээг Олон улсын стандартуудын дагуу хийж гүйцэтгэх ёстой гэж Үндсэн хуульд заасан байдаг. Тус хэрэгт дотоодын аудитын шалгалт орсон хэдий ч одоогоор зарлах боломжгүй гэдгийг холбогдох албаныхан хэлж байна.